UB Comedy 5 жилийн ойн тоглолт



2014 оны 1 сарын 30-ны Битүүний орой Хүнсний 50-р дэлгүүрийн хажууд @thebasement_mgl клубд анхны Нээлттэй Микрофоны үдэшээ Stand Up Comedy-д дуртай, энэ төрлөөр өөрийгөө сорих хүсэлтэй залуусыг уриалан хамтдаа гоё шоу хийх юмсан гэсэн хүсэлтэйгээр анхны «тоглолт»-оо хийж байжээ.
Энэ хугацаанд биднийг үргэлж дэмжин хурцалсаар ирсэн гэр бүл, найз нөхөд үзэгч та бүхэндээ талархаад баршгүй билээ.

5 жилийн ойн хүрээнд бид та бүхэнтэйгээ өөрсдийн хамгийн шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдээр бэлэг барин, баяраа хамтдаа тэмдэглэлээ.

source